"Asiana Airlines” компанийн онгоц газардахын өмнөхөн ослын хаалга нь нээгдэж, есөн зорчигч ухаан алджээ

"Asiana Airlines” компанийн онгоц газардахын өмнөхөн ослын хаалга нь нээгдэж, есөн зорчигч ухаан алджээ

"Asiana Airlines” компанийн онгоц Дэгүгийн нисэх онгоцны буудалд буухын өмнөхөн ослын хаалга нээгджээ.

Тодруулбал, Өнөөдөр /2023.05.26/ 11:40 цагт Чэжүгээс хөдөлж, Дэгү хотыг зорьсон Asiana Airlines-ийн 8124 дугаар онгоц нисэх онгоцны буудалд буухаас өмнөхөн 700-800 орчим метрийн өндөрт байхад хэн нэгэн ослын хаалгыг онгойлгожээ.

Тус онгоцонд 194 зорчигч байсны дотор Улсан хотын залуучуудын спортын их наадамд оролцохоор явж байсан Жэжүгийн өсвөрийн 38 тамирчин, 6 дасгалжуулагч байжээ.

Нисэх онгоцны буудалд ямар нэгэн аюул осолгүй газардсан боловч амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн есөн зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Онгоцны хаалга онгойлгосон хэргээр 30 гаруй насны эрэгтэй зорчигч Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Нисэх компанийн мэдээлснээр, "тэр хүн яаралтай тусламжийн хаалгыг хүчээр онгойлгох гэж оролдсон" гэсэн бол зарим зорчигчид "яаралтай тусламжийн хаалга онгорхой байсан, эрэгтэй хүн үсрэх гэж оролдсон" гэх мэдүүлэг өгсөн бөгөөд нарийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллага хяналт, шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: MBC news