Хятадын төлөөлөгч "Украины эзлэгдсэн газар нутгийг Орост шилжүүлэн өгөх ёстой" хэмээн ЕХ-ны удирдлагуудыг ятгахыг оролджээ

Хятадын төлөөлөгч "Украины эзлэгдсэн газар нутгийг Орост шилжүүлэн өгөх ёстой" хэмээн ЕХ-ны удирдлагуудыг ятгахыг оролджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-ын дарга Ши Жипиньтэй утсаар ярих үеэр хурцадмал байдлыг зогсоож, хоёр талыг хэлэлцээнд суулгахын тулд Хятадын тал бүрэн эрхт төлөөлөгч томилж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуй тэргүүтэй хүмүүс Оросын Украинд явуулж буй дайны асуудлаар төвийг сахих, нэн даруй гал зогсоох, Орост эзлэгдсэн газар нутгийг шилжүүлэхийг зөвшөөрөх шаардлагатайг Европын удирдагчдад итгүүлэхийг оролдсон талаар “Wall Street Journal”-д Европын холбооны орнуудын эх сурвалжууд мэдээлжээ.

Харин Европын орнуудын удирдлагууд Хятадын энхийг сахиулах хүчин чармайлтыг бүрмөсөн үгүйсгэхгүй. Гэхдээ Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт үлдэх хүртэл энх тайван тогтоох боломжгүй гэж үзжээ.  Харин өчигдөр /2023.05.26/ Хятадын төлөөлөгч Ли Хүй хэлэлцээр хийхээр Москвад ирсэн байна. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзаж, Орос-Украины дайныг зогсоох Хятадын төлөвлөгөөний талаар ярилцах аж. Тэрээр Москвад ирэхээсээ өмнө Украин, Польш, Франц, Герман, Бельгид айлчилсан байна. 

Эх сурвалж: Wall Street Journal