АНУ-д цагдаад баривчлагдах үеэр амиа алдсан хар арьст Жорж Флойдын үхлийн шалтгааныг тогтоожээ

АНУ-д цагдаад баривчлагдах үеэр амиа алдсан хар арьст Жорж Флойдын үхлийн шалтгааныг тогтоожээ

Цагдаагийн алба хаагчид баривчлагдах үеэр амиа алдсан хар арьст Жорж Флойдын Үхлийн шалтгааныг АНУ-ын шүүх эмнэлэг саатуулагдах үед авсан гэмтлээс бус хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“The New York Times” хэвлэл Миннеаполис мужийн Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн тайланг нийтэлжээ. Энэхүү тайланд Флойдод хийсэн задлан шинжилгээний үр дүнг танилцуулсан бөгөөд цусанд фентанил, каннабиноид, амфетамин зэрэг бодис илэрсэн байна.

Жорж Флойдыг 2020 оны тавдугаар сард хулгайн хэрэгт сэжиглэн, цагдаагийн офицер Дерек Шовин саатуулах явцдаа түүний хоолойн тус газар өвдөглөж, газарт шахсаны улмаас ухаан алдаж, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Түүний үхэл олны зэвүүцлийг хүргэсэн бөгөөд тухайн үед Америк даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байсан. Мөн “Black Lives Matter!” хөдөлгөөнийг идэвхжүүлсэн юм. Уг хэргийг үйлдсэн Цагдаагийн алба хаагч Шовинд 22.5 жилийн хорих ял оноосон байдаг.