"Ромео Жульетта" киноны жүжигчид албадан нүцгэлүүлсэн хэмээн найруулагчаа шүүхэд өгчээ

"Ромео Жульетта" киноны жүжигчид албадан нүцгэлүүлсэн хэмээн найруулагчаа шүүхэд өгчээ

1968 онд дэлгэцнээ гарсан “Ромео Жульетта” киноны жүжигчид найруулагч Франко Зеффирелли болон “Парамаунт Пикчерс” кино компанийг шүүхэд өгчээ.

Найруулагч тэднийг киноны зураг авалтын үеэр албадан нүцгэлүүлж, бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн хэмээн буруутгасан боловч Лос Анжелесийн шүүгч уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Шекспирийн эмгэнэлт жүжгийн гол дүрийн хоёр дүрийг бүтээсэн Оливиа Хусси, Леонард Уайтинг нарын мэдүүлснээр анх тус кинонд тоглуулахдаа тэдэнд нүцгэлэх шаардлагагүй гэж амлаж байсан ч кино зураг авалтын үеэр нүцгэлэхийг шаардсан гэж мэдэгджээ. Зураг авалтын үеэр Оливиа Хусси 15, Уайтинг 16 настай байсан аж.

Гэвч Лос Анжелесийн шүүгч тус киноны хэсгийг хангалттай тачаангуй биш гэж үзсэн байна.

Өдгөө 70 гарсан жүжигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, "Найруулагч Франко Зеффирелли (2019 онд нас барсан) унтлагын өрөөний зураг авалтын үеэр дотуур хувцастай байна гэж анх хэлсэн. Гэвч яг камер ажиллаж эхлэхэд найруулагч хувцасгүй тоглохыг шаардаж, биед маань будалт хийнэ гэж анхааруулсан. Ингэхдээ биднийг нүцгэн гэж харагдуулахгүйгээр камерыг байршуулна гэж хэлсэн боловч Уайтингийн нүцгэн өгзөг, Хуссигийн хөхийг харуулсан" гэжээ.

Мөн найруулагч тэдэнд зурагт нүцгэн орох ёстой, эс тэгвээс кино бүтэлгүйтэж, жүжигчдийн ирээдүйн карьер сүйрнэ гэж хэлж байсан тул залуу жүжигчид өөр сонголтгүйгээр зураг авалтад орсон аж.

Жүжигчид 500 гаруй сая долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд өөрсдийн сэтгэл зүйн хямралыг тооцож, кино нээлтээ хийснээс хойш олсон орлого зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрх дүнг тооцсон гэжээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө