Афганистаны хилийн ойролцоо талибан болон иранчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Тодруулбал, тус мөргөлдөөнийг усны эрхийн маргаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна.
Учир нь Ираны ерөнхийлөгч Э.Раиси талибануудад Ираны Гилменд голоос ус татах эрхийг зөрчихгүй байхыг саяхан анхааруулаад байжээ. Иймд үүнээс үүдэлтэй хил орчмын зэвсэгт мөргөлдөөн хэмээн олон улсын хэвлэлд тайлбарлаж байна.
Сонирхуулахад, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ираны ган гачгийн байдал улам бүр хүндэрсэн байна. Ираны цаг уурын байгууллагын мэдээлснээр тус улсын 97 хувь нь өнөөдрийн байдлаар ган гачигтай байна гэжээ. Харин 2021 онд АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистанаас гарсны дараа мөн оны наймдугаар сард тус улсыг Талибанууд эзлэн авсан юм.
Эх сурвалж: BBC
🚨🇦🇫 Taliban fighters continue to liberate Iranian cities and are on way to Mashhad, second-most-populous city in Iran. pic.twitter.com/xkuZFIoYoj
— Terror Alarm (@Terror_Alarm) May 27, 2023