ВИДЕО: "Оросын сайн дурын корпус"-ын дайчид ОХУ-ын нутаг руу дахин нэвтэрч, байлдааны ажиллагаа явуулжээ

ВИДЕО: "Оросын сайн дурын корпус"-ын дайчид ОХУ-ын нутаг руу дахин нэвтэрч, байлдааны ажиллагаа явуулжээ

Оросын сайн дурын корпусын дайчид ОХУ-ын нутаг дэвсгэр рүү өнөөдөр /2023.06.01/ дахин нэвтэрч, Шебекино хотын ойролцоо тулалдсан байна. Энэ талаар Оросын сайн дурын корпусын төлөөлөл, “удахгүй бид эрх чөлөө, амар амгаланг авчрахын тулд Оросын нутаг дэвсгэрт дахин давших болно" гэж мэдэгджээ. 

Харин тус халдлагын талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, “Өнөө өглөө Шебекино хотын энгийн иргэдийн эсрэг террорист ажиллагаа явуулах гэсэн оролдлогыг таслан зогсоосон” гэж мэдэгдсэн байна. Гэтэл Оросын сайн дурын корпусынхан Новая Таволжанка тосгоны ойролцоох Шебекино хотын орчимд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэсэн видео telegram сувагт нийтлэгдсэн байна.

ВИДЕО: 

Мөн “Оросын ерөнхийлөгч В.Путин Шебекино дахь нөхцөл байдлын талаар Батлан ​​хамгаалах яам, Онцгой байдлын яам, Белгородын эрх баригчдаас тогтмол мэдээлэл авч байгаа” В.Путины хэвлэлийн төлөөлөгч н.Песков мэдэгджээ.  Сонирхуулахад, Оросын сайн дурын корпусыг ОХУ-ын шүүхээс хэт даврагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Учир нь 5 дугаар сарын 22-нд Белгород мужид болсон хорлон сүйтгэх ажиллагааны хариуцлагыг "Оросын сайн дурын корпус" өөртөө хүлээсэн. Уг үйл явдлын талаар ОХУ-ын Мөрдөн байцаах хороо террорист халдлага гэсэн зургаан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news