Баасан гаргийн орой Энэтхэгийн Одиша мужийн Баласор хотын орчимд зорчиж явсан зорчигчийн тээврийн галт тэрэг замаас гарч улмаар хажуугаар нь явсан ачааны болон зорчигчийн вагоныг мөргөсөн аймшигтай осол гарчээ. Тус ослын улмаас дор хаяж 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн шархадсан талаар CNN агентлаг мэдээлсэн байна. Учир нь одоо аврах ажиллагаа явуулж байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж Энэтхэгийн албаны хүмүүс мэдэгджээ.
Эх сурвалж: CNN