ШУУРХАЙ: "Украины сөрөг довтолгоо эхэлсэн" гэж Оросын БХЯ-наас мэдэгджээ

ШУУРХАЙ: "Украины сөрөг довтолгоо эхэлсэн" гэж Оросын БХЯ-наас мэдэгджээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины сөрөг довтолгоо эхэлснийг зарласан байна. Харин Украин Оросын талын мэдэгдэлд ямар ч хариу тайлбар өгөөгүй бөгөөд дайсагнасан ажиллагаа нэмэгдсэн гэснээс өөр нотлох баримт байхгүй байгаа ажээ. 

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, Украин энэ сарын 4 /2023.06.04/-ний өглөө Южно-Донецийн чиглэлд таван бүсэд өргөн хэмжээний довтолгоо хийсэн бөгөөд Украины арми зорилгодоо хүрч чадаагүй" гэжээ. Мөн Украины зэвсэгт хүчин стратегийн нөөцөөсөө 23, 31 дүгээр механикжсан бригадуудыг байлдааны ажиллагаанд оруулсан бөгөөд бусад цэргийн анги, салбар нэгжүүд тэднийг дэмжиж байсан гэж Оросын цэргийн албанаас мэдээлжээ. 

Харин Украины эрх баригчид удахгүй болох сөрөг довтолгооны талаар удаан хугацаанд ярьж, Орост эзлэгдсэн бүх газар нутгийг чөлөөлнө гэж амлаж байгаа бөгөөд Оросууд хамгаалалтын байгууламж барьж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр тахиа өдөр

48 минутын өмнө