ВИДЕО: "БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч дарга хэргээ үгүйсгэсэн" гэжээ

ВИДЕО: "БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч дарга хэргээ үгүйсгэсэн" гэжээ

БНСУ-ын Чэжү аралд болсон урлагийн арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус улсад баривчилжээ.

Тодруулбал, Чэжүгийн цагдаагийн газраас өнөөдөр /2023.06.05/ мэдээлснээр, “Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга А-г хүчингийн хэргээр баривчилсан. Засаг даргын орлогч А-г зургаадугаар сарын 4-ний өглөө Чежү хотын нэгэн байранд орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт сэжиглэж байна. Тухайн үед А согтуу байсан нь тогтоогдсон. Хэргийн хохирогч хүчирхийлэл болсон өрөөнөөсөө гарч байрны ажилчдаас тусламж хүссэнээр ажилтнууд цагдаад дуудлага өгч, шууд баривчилгаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад А хэргээ хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолыг эсэргүүцэж, зарим хэргээ үгүйсгэж байна” гэжээ. Мөн засаг даргын орлогч А-н Чэжүд болсон урлагийн арга хэмжээний үеэр  “Мандал сити” ардын бүжгийн хамтлагийн тоглолтын ахлагчаар оролцож, шагнал хүртсэн гэжээ.

ВИДЕО: