Австралид дөрвөн хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэргээр 40 жилийн ял эдэлж байсан эмэгтэй буруугүй нь тогтоогдсон тул суллажээ

Австралид дөрвөн хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэргээр 40 жилийн ял эдэлж байсан эмэгтэй буруугүй нь тогтоогдсон тул суллажээ

Австралид дөрвөн хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэргээр 20 жил ял эдэлж байсан эмэгтэйд өршөөл үзүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Учир нь саяхан хийсэн шалгалтаар түүнийг гэм буруугүй байж магадгүй гэдгийг харуулсан байна. 

Тодруулбал, Австралийн прокурорууд Кэтлин Фолбиг нь охид, хөвгүүдээ боомилсон гэж мэдэгджээ. Гэтэл тэдний биед боомилсон гэх эд мөрийн баримт байхгүй байжээ. Мөн Фолбиг хүүхдүүдийнхээ үхэлд өөрийгөө буруутгасан тэмдэглэлийн дэвтэрт тулгуурлан түүнд ял оноосон байна. Түүнд 40 жилийн хорих ял оноосон бөгөөд ийнхүү олон жилийн жилийн дараа хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гарсан аж. 

Иймд тус хэрэг дээр шинэ мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд Фолбигийн нас барсан хүүхдүүдэд хоёр төрлийн генийн мутаци илэрсэн байна. Тодруулбал, эхнийх нь зүрхний гэнэтийн зогсолт үүсгэдэг генийн мутаци илэрчээ. Иймд прокурорын байгууллага хүүхдүүдийн үхлийн шалтгааны талаарх ойлголт өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн тул Австралийн шүүхээс 55 настай эмэгтэйд өршөөл үзүүлж, сулласан байна.

Эх сурвалж: BBC