Каховкын УЦС-ыг сүйтгэгдсэн явдал зориуд гэдэг нь нотлогдвол Оросын түрэмгийллийн "шинэ ёроол" болно гэж Английн тал мэдэгджээ

Каховкын УЦС-ыг сүйтгэгдсэн явдал зориуд гэдэг нь нотлогдвол Оросын түрэмгийллийн "шинэ ёроол" болно гэж Английн тал мэдэгджээ

Каховкын усан цахилгаан станц руу өчигдөр /2023.06.06/ шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас станцын далан нурж, Украины Херков хот усанд автаад байгаа юм.  Энэхүү сүйрлийн талаар Украины тал үүнд Оросын цэргүүд буруутай гэж мэдэгдсэн бол оросын цэргийн блогчид Украины цэргийнхнийг буруутай гэсэн юм.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак энэ талаар хэлэхдээ, “Хэрэв Каховкын усан цахилгаан станцын далан сүйтгэгдсэн нь зориуд байсан нь нотлогдвол энэ нь Оросын Украины эсрэг түрэмгийллийн "шинэ ёроол" болно гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр, “Их Британийн цэрэг, тагнуулын алба хэргийн нөхцөл байдлыг сайтар судалж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт гаргахад эрт байна” гэжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, Каховкын усан цахилгаан станцад болсон гамшгийн нөхцөл байдлын талаар Цагаан ордон одоогоор хоёрдмол утгагүй дүгнэлтэд хүрээгүй байна гэсэн байна. 

Эх сурвалж: BBC




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө