ВИДЕО: Украины Каховка хотын УЦС-ын далангийн сүйрэл атомын цахилгаан станцын аюулгүй байдалд нөлөөлнө гэж НҮБ-аас мэдэгджээ

ВИДЕО: Украины Каховка хотын УЦС-ын далангийн сүйрэл атомын цахилгаан станцын аюулгүй байдалд нөлөөлнө гэж НҮБ-аас мэдэгджээ

Украины Каховка хотын усан цахилгаан станцын далан сүйдсэн нь Херсон, Днипро, Запорожье мужийн олон сая иргэдийн усны эх үүсвэр болон газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд нөлөөлнө гэж НҮБ-аас мэдэгдлээ. 

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс, “Оросын өдүүлсэн дайн эхэлснээс хойш иргэний дэд бүтцэд хамгийн их хохирол учруулсан явдал болж магадгүй байна. Мөн хүмүүнлэгийн тусламж хүргэхэд хүндрэл үүсэж, Оросын цэргүүдэд эзлэгдсэн бүс нутгуудад ноцтой нөлөө үзүүлэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Каховкын усан цахилгаан станцын далан сүйдсэн нь “Запорожье” атомын цахилгаан станцын аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг онцолжээ. Өнөөдрийн байдлаар Каховка хот усанд автаж, ойролцоох газар тариалангийн талбай, байшин барилгууд сүйдээд байгаа ажээ. 

Эх сурвалж: Washingtonpost

ВИДЕО: