БИДНИЙ ТУХАЙ: Монголын Засгийн газар Э.Масктай цахилгаан автомашины салбарт хамтарч ажиллах талаар ярилцжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголын Засгийн газар Э.Масктай цахилгаан автомашины салбарт хамтарч ажиллах талаар ярилцжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан дэлхийн тэрбумтан Starlink, Tesla, Twitter компанийн эзэн, үүсгэн байгуулагч Элон Масктай цахим уулзалт хийсэн талаарх мэдээлэл өчигдөр /2023.06.06/ олон нийтэд хүрсэн.

Тэгвэл энэ талаар channelnewsasia.com сайт мэдээлжээ. Тус мэдээлэлд, "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тесла компанийн захирал Элон Маск нар мягмар гараг /2023.06.06/-т цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт хөрөнгө оруулалт хийх боломж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа гэж тус улсын Засгийн газрын гаргасан мэдэгдэлд дурджээ.

Элон Маск болон Монголын засгийн газар "газрын ховор элемент, батерейны ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр хамтарч судалгаа хийх боломжийн талаар ярилцсан" гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Байгалийн баялгаар тэргүүлдэг Монгол Улс газрын ховор элемент, зэсийн асар их ордтой баялаг орон бөгөөд энэ нь цахилгаан автомашины чухал материал юм. Тус улс саяхан дэлхийд хамгийн томд тооцогдох зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ оны эцэст 500 мянга гаруй тонн зэс олборлох төлөвтэй байгаа юм" гэжээ.