ВИДЕО: Каховкын УЦС-ын далангийн дэлбэрэлтийн дүрсийг нийтэлжээ

ВИДЕО: Каховкын УЦС-ын далангийн дэлбэрэлтийн дүрсийг нийтэлжээ

Украины Каховка хотын усан цахилгаан станцын далан сүйдсэн нь олон саяны хүний ундны ус, газар тариалангийн нутагт ноцтой хохирол учруулна гэдгийг НҮБ-ын онцлоод байна.

Тус сүйрэлд Оросын талыг буруутгаж бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Хэрэв Каховкын усан цахилгаан станцын далан сүйтгэгдсэн нь зориуд байсан нь нотлогдвол энэ нь Оросын Украины эсрэг түрэмгийллийн "шинэ ёроол" болно гэж мэдэгдээд байна. Харин АНУ-ын тал "Каховкын усан цахилгаан станцад болсон гамшгийн нөхцөл байдлын талаар хоёрдмол утгагүй дүгнэлтэд хүрээгүй байна" гэсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.06.07/ Insider UA сайт Нова Каховка хотын усан цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн нэг агшинг харуулсан видео нийтэлжээ. Тус видеоны жинхэнэ эсэхийг олон улсын хэвлэлүүд баталгаажуулаагүй байна.

Эх сурвалж: NEXTA