Ам.доллар 2726 төгрөгт хүрлээ. Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нар одоо "юугаа"  гаргаач

Ам.доллар 2726 төгрөгт хүрлээ. Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нар одоо "юугаа" гаргаач

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан тэргүүтэй залуус Төрийн ордны гадна  “Салаавчтай жагсаал”-ыг зохион байгуулж байв. Тэд ам.долларын ханш өсч 1700 төгрөгт хүрсэнд тухайн үеийн эрх баригчдыг буруутган шүүмжилж ийнхүү жагссан юм.

Жагсагчид Төрийн ордны баруун, зүүн хаалганы гадна тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарын нэрийг хэлээд “МАЙ” хэмээн салаавч гарган эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэдний жагсаалаас хойш ам.долларын ханш тасралтгүй өсч өнөөдрийн байдлаар нэг доллар 2726 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн аравдугаар сард Монгол улс саарал жагсаалтад орсноос хойш нэг сар гаруйн хугацаанд долларын ханш огцом буюу 30 төгрөгөөр өссөн нь бүр илүүтэй анхаарал татаж байгаа юм. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж улсаа саарал жагсаалтад оруулснаас үүдэн долларын ханш огцом өссөн. Үүнээс үүдэн эдийн засаг улам хүндрэх төлөвтэй байгаа.

Тэгэхээр зургаан жилийн өмнө төр засгийн үйл ажиллагааг шүүмжлэн салаавчтай жагсаал хийж явсан залуус өнөөдөр ч мөн тэр ШҮҮМЖЛЭЛЭЭ  хэлэх шаардлага бий болжээ. Долларын ханш 1700 төгрөгт хүрснийг эсэргүүцэж салаавч гаргасан хүмүүс одоо нэг дахин нэмэгдснийг бүр илүүтэй шүүмжилж өгзөгөө гаргах хэрэгтэй гэж хэлэх хүмүүс олон байна.

Чухам Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нарын шүүмжлэл үнэн болоод шударга байсан бол өнөөдөр өгзөгөө биш юм гэхэд салаавчтай жагсаалаа дахин хийх болов уу гэсэн хүлээлт нийгмийн нэг хэсэгт байгаа юм.