ОХУ-д эзлэгдсэн Донецк хотоос Украины тагнуулчыг баривчилжээ

ОХУ-д эзлэгдсэн Донецк хотоос Украины тагнуулчыг баривчилжээ

Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэрээс Украины Гадаад тагнуулын албаны тагнуулчыг  баривчилсан талаар ТАСС агентлагт мэдээлжээ.

Холбооны аюулгүй байдлын албаны Донецк дахь төлөөлөгч мэдэгдэлдээ, "Хүчний байгууллагын ажилтнууд, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний байршил, хөдөлгөөний мэдээллийг цуглуулахаар Донецкод ирсэн Украины Гадаад тагнуулын албаны төлөөлөгчийг шуурхай ажиллагааны явцад баривчилсан" гэжээ.

Төлөөлөгчийн мэдээлснээр, баривчлагдсан Михаил Михайленко нь 2018 оноос эхлэн Украины тагнуултай хамтран ажиллаж, мөнгөн шагнал авч байсан гэлээ. Тэрбээр 41 гэсэн нууц нэрээр, тусгай сувгаар зааварлагчтайгаа холбогддог байсан аж.