Vogue сэтгүүлээс улирал бүр загварын чиг хандлага болон трэнд өнгө, хувцас, болон гуталны загварыг танилцуулдаг билээ. Тэгвэл энэ зун ямар өнгийн хувцас трэнд болохыг сонирхуулья.
2022 онд бүдэг ягаан, номин ногоон болон неон өнгөнүүд тренд болж байсан бол энэ удаад Ocean blue буюу далайн цэнхэр өнгөөр дэлхий нийт давамгайлах шинжтэй байна.
Алдартнуудаас дурдвал София Ричи, Женнифер Лопез, Хейли Бибер нар энэхүү өнгийг трэнд болоход гол нөлөөг үзүүлжээ.
Усан цэнхэр өнгөний давуу тал нь бүхий л зүйл дээр өмссөн гэгээлэг харагдуулж, цэвэрхэн цэгцтэй мэдрэмжийг төрүүлдэг байна. Ямар ч хурц шийдэлтэй хувцастай хамт өмсөхөд хөнгөн энгийн байдлаа алддаггүй учир энэ зуны трэнд өнгөөр сонгожээ.