ФОТО: Каховкын усан цахилгаан станцын далангийн сүйрэл ойролцоох хот, тосгоныг хэрхэн сүйдсэнийг хиймэл дагуулын зурагт харуулжээ

ФОТО: Каховкын усан цахилгаан станцын далангийн сүйрэл ойролцоох хот, тосгоныг хэрхэн сүйдсэнийг хиймэл дагуулын зурагт харуулжээ

Украины Херсон мужийн Нова Каховка хотын усан цахилгаан станцын далан мягмар гараг /2023.06.06/-т сүйдсэний улмаас ойролцоох бүсүүдэд үерийн аюул нүүрлээд байгаа юм.

Иймд тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа, Херсон мужид очиж, үерийн улмаас учирсан хохирлыг үнэлэх, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн цаашид явуулах цэргийн ажиллагааны талаар холбогдох албаныхантай хэлэлцлээ хэмээн нийтэлсэн байгаа юм. Тэгвэл АНУ-ын сансар судлалын Максар технологийн компани Косунка тосгон болон Херсон мужийн Олешки, Алешки хот усан цахилгаан станцын далангийн сүйрлийн өмнөх ба дараа үеийн хиймэл дагуулын зургийг нийтэлжээ.