"Украины сөрөг довтолгоо эхэлсэн" гэж Оросын ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ

"Украины сөрөг довтолгоо эхэлсэн" гэж Оросын ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ

Оросын арми Украины Донецк, Луганск, Херков мужуудын эзэлж, хяналтаа тогтоогоод байгаа. Харин Украины тал газар нутгаа буцааж авах, сөрөг довтолгоог удахгүй эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2023.06.10/ Украины сөрөг довтолгоо эхэлснийг зарласан байна.

Тэрээр, “Украины довтолгоо эхэлсэн гэдгийг бид бүрэн хэлж чадна. Үүнийг Украины армийн стратегийн нөөцийг ашиглаж байгаагаар нотлогдож байна. Харин Украины цэргүүд байлдааны ажиллагааны аль ч хэсэгт даалгавраа биелүүлээгүй" гэжээ. Мөн тэрээр сүүлийн таван өдрийн турш тулаан ширүүн болсон. Гэхдээ дайсан аль ч хэсэгтээ амжилтад хүрээгүй. Манай цэргүүдийн эр зориг, баатарлаг байдал, цэргүүдийн зөв зохион байгуулалт, зөв ​​удирдлага, Оросын зэвсгийн өндөр үр ашигтай байдлын ачаар Украины цэргүүдийн довтолгоог няцааж байна” гэжээ. Харин Украины тал сөрөг довтолгоо эхэлсэн эсэх талаараа мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news