Том Холланд сэтгэл зүйн байдлаасаа болж нэг жилийн хугацаанд ямар нэгэн кино төсөлд оролцохгүй байх шийдвэр гаргажээ

Том Холланд сэтгэл зүйн байдлаасаа болж нэг жилийн хугацаанд ямар нэгэн кино төсөлд оролцохгүй байх шийдвэр гаргажээ

Том Холланд "Apple TV+"-ийн "The Crowded Room" нэртэй шинэ цуврал нь гарсны дараа жүжигчний ажлаасаа нэг жил завсарлаж буйгаа албан ёсоор мэдэгджээ.

Түүний тоглосон "The Crowded Room" нэртэй цуврал AppleTV-ээр цацагдаж эхэлсэн. Энэхүү кинонд тэрбээр Дэнни Салливаны дүрийг бүтээсэн бөгөөд “The Crowded Room” нь сэтгэлзүйн триллер кино юм. Энэ түүхийг 1981 онд Дэниел Кэйсийн бичсэн "Били Миллиганы оюун ухаан" хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 1979 онд Нью-Йорк хотод болсон буудлагад оролцсон хэргээр баривчлагдсаныхаа дараа Дэнни Салливан хэрхэн тэмцэж буй тухай өгүүлдэг тус цуврал нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг гол болгон өгүүлдэг кино аж. ExtraTV-д өгсөн шинэ ярилцлагадаа Том Холланд энэ дүр түүнд ямар нөлөө үзүүлсэн талаар ийнхүү ярьжээ.

Том Холланд, “Надад продюсер болохын тулд суралцах нь их таалагдсан. Би үргэлж шаргуу хөдөлмөрөөс сайн үр дүн гарна гэсэн бодолтой, бүх зүйлд хичээнгүй хандаж амьдарч ирсэн. Гэвч энэ цуврал намайг үнэхээр туйлдуулсан. Би Мексик рүү долоо хоног яваад далайн эрэг дээр хэсэг хугацаа өнгөрөөсөн ч огт дээрдээгүй. Би нэг жил амралтаа авч байгаа нь энэ кино хэчнээн хэцүү байсны үр дүн" гэжээ.

Тэрбээр дүрдээ хэт орсноос сэтгэлзүйн гүн хямралд нэрвэгдэж, энэ байдлаа засаж, буцаж хэвийн байдалдаа шилжихийн тулд ийнхүү 1 жилийн хугацаанд ямар нэг кино төсөлд оролцохгүй байх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: hypebeast.com