“Porsche” компани бүрэн цахилгаан, өндөр хурдтай шинэ концепт загвараа танилцууллаа

“Porsche” компани бүрэн цахилгаан, өндөр хурдтай шинэ концепт загвараа танилцууллаа

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани “Mission X” концепт загвараа танилцууллаа.

Гэвч бүрэн цахилгаан, өндөр хурдтай концепт загварын автомашины үйлдвэрлэл эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. “Mission X” нь “Porsche”-ийн 2015 онд үйлдвэрлэл нь зогссон хамгийн сүүлийн өндөр хурдтай загвар болох “918 Spyder” болон “Carrera GT” зэрэг загваруудын үргэлжлэл” гэж тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга онцлон хэлсэн байна.

Энэхүү загвар нь 1970-аад оны “Porsche 917”-той төстэй "Le Mans" төрлийн загвартай, 20 болон 21 инчийн дугуйтай байх аж. Мөн цэнэгээ “Porsche Taycan Turbo S” загвараас хоёр дахин хурдан авах чадамжтай байна гэжээ