"Хааны эрэлд-2023" цэргийн сургуулилтад Хятадын хуурай замын цэргүүд оролцохоор Монгол Улсыг зорино гэж мэдэгджээ

"Хааны эрэлд-2023" цэргийн сургуулилтад Хятадын хуурай замын цэргүүд оролцохоор Монгол Улсыг зорино гэж мэдэгджээ

"Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын цэргийн сургуулалт манай улсад жил бүр тогтмол болдог болоод удаж байна. Энэ жилийн “Хааны эрэлд-2023” цэргийн сургуулилтад Турк улсын тусгай хүчний салаагаа анх удаа оролцуулна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хүчин "Хааны эрэлд 2023" олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцохоор Монголыг зорих болсон талаар Хятадын албаны хүн мэдэгдсэн байна. 

Мөн тус сургуулилтад АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн оролцож магадгүй. Учир нь Хааны эрэлд олон улсын сургууль нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.