Вагнерын цэргүүдэд "Оросын армид ажиллах, гэртээ харих, Беларусьт үлдэх" гэсэн гурван сонголтыг В.Путин санал болгожээ

Вагнерын цэргүүдэд "Оросын армид ажиллах, гэртээ харих, Беларусьт үлдэх" гэсэн гурван сонголтыг В.Путин санал болгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2023.06.26/ "зөв шийдвэр" гаргаж, давшилтаа зогсоосон Вагнер группын дайчдад талархал илэрхийлж, тэдэнд үргэлжлүүлж юу хийж болох гурван сонголтыг санал болгосон байна. 

Ингээд тэрээр, Вагнер группын дайчид ОХУ-ын Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагатай гэрээ байгуулж Орост үргэлжлүүлэн ажиллах боломжтой, эсвэл гэр бүлдээ буцаж очиж болно. Мөн хүссэн хүн бүр Беларусь руу явж, тэндээ үлдэж болно гэжээ. Харин тэрээр В.Путин таван минут үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр Вагнерийн удирдагч Е.Пригожингийн нэрийг дурдаагүй байна. Харин Беларусийн албаны хүмүүс Е.Пригожин тус улсад ирсэн эсэхийг баталгаажуулж чадахгүй байгаа ажээ. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө