"The Idol" цуврал үзэгчдийн шүүмжлэлээс болж таван анги цацагдахаар болжээ

"The Idol" цуврал үзэгчдийн шүүмжлэлээс болж таван анги цацагдахаар болжээ

Жонни Деппийн охин Лили Рөүз Депп болон “Blackpink” хамтлагийн  Женни, дуучин Weeknd нарын тоглосон “HBO”-ийн шинэхэн цуврал болох “The Idol” хэдийнээ гурван анги цацагдаад байгаа билээ.

Энэхүү цувралыг анх зургаан ангитай хэмээн танилцуулж байсан боловч хэт их шүүмжлэл дагуулж байгаа тул кино багийнхны зүгээс өөрчлөлт хийж, нийт таван анги гаргаад киног дуусгахаар болжээ. 

Мөн Blackpink хамтлагийн Жэннигийн тоглосон анхны кино гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан ч бүхэлдээ нүцгэн хүмүүс, бэлгийн хүчирхийлэл зэрэг зохисгүй байдлыг үзэгчдэд шүүлтүүргүй хүргэж байгаа нь тус киног зогсоход нөлөөлсөн байж магадгүй юм. 

Үзэгчид эхний гурван ангийг үзээд утга санаа нь дөнгөж ойлгогдож байхад дуусгаж байна гэж дургүйцлаа илэрхийлж байгаа юм. Ямартай ч тус цувралд дахин хоёр анги цацагдаад дуусах нь тодорхой боллоо.