Өнгөрсөн шөнө есөн хүн угаарын хийнд хордсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн шөнө есөн хүн угаарын хийнд хордсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн шөнө /2019.12.09-2012.12.10/ дөрвөн өрхийн есөн хүн угаарын хийнд хордсон байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авсан байна.

Галлагааны улирал эхэлсэн үе буюу өнгөрсөн аравдугаар сарын 02-оос 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт зургаан дүүргийн 527 өрхийн 1271 иргэн угаарын хийнд хордож, арван хүн амь насаа алдсан мэдээллийг нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб мэдээлээд байгаа билээ. Амиа алдсан иргэдийн дөрөв нь хүүхэд юм.