"Автомашин хулгайлж, осол гаргасан монгол залуу "таксины мөнгөгүй байсан тул гэмт хэрэг үйлдсэн" гэж мэдүүлсэн" хэмээн БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

"Автомашин хулгайлж, осол гаргасан монгол залуу "таксины мөнгөгүй байсан тул гэмт хэрэг үйлдсэн" гэж мэдүүлсэн" хэмээн БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-д автомашин хулгайлж согтуугаар жолоо барьсан Монгол Улсын иргэн осол гаргаж баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Кёнги Ансан Сангнокын цагдаагийн газар 30 гаруй настай Монгол Улсын иргэн А-г машин хулгайлж гурван машин мөргөсөн хэргээр саатуулан шалгаж буй. Улмаар Кёнги Ансан Сангнокын цагдаагийн газар 30 гаруй настай ноён А-г (Монголын харьяат) хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлсэн ялын тухай хуулийн дагуу оргон зайлж амь насыг нь хохироосон, бусдад хохирол учруулсан хэргээр баривчлах хүсэлт гаргасан тухай БНСУ-ын SBC телевиз мэдээлсэн.

Баривчлагдаад буй Монгол Улсын иргэн А нь цагдаагийн мөрдөн байцаалтын явцад, нь "Би Бүчон хотод амьдардаг хайртай хүнтэйгээ уулзахаар яаралтай явах шаардлагатай болсон ч таксины мөнгөгүй байсан тул гэмт хэрэг үйлдсэн" гэж мэдүүлжээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэн А-г баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан бөгөөд түүнийг баривчлах эсэх нь шийдэгдвэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Yonhap