"Нэг хүнд ноогдох ДНБ нь Францаас арав дахин бага Монголын нэг иргэний цүнхэнд 600 мянган евро байх боломжгүй” гэж мэдээлжээ

"Нэг хүнд ноогдох ДНБ нь Францаас арав дахин бага Монголын нэг иргэний цүнхэнд 600 мянган евро байх боломжгүй” гэж мэдээлжээ

Өчигдөр /2023.10.12/ Парис хотын Ландигийн туннеллийн ойролцоох A1 автозам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхдаа дээрэмдүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус дээрмийн хохирлын хэмжээг 600 мянган евро бүхий үнэт зүйлс байсан тухай Францын хэвлэлд тодотгожээ. Харин энэхүү мэдээллийн сэтгэгдэл хэсэгт Францын иргэд “Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь Францаас арав дахин бага байдаг Монгол Улсын нэг иргэний цүнхэнд яаж 600 мянган евро бүхий үнэт зүйлс явдаг байна” гэж бичжээ.