Энэ сарын 29-нөөс эхэлж угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж эхэлнэ

Энэ сарын 29-нөөс эхэлж угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж эхэлнэ

Эхний ээлжид 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд энэ сарын 29-нөөс эхэлж суурилуулахаар болжээ. Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Иймд нийслэлээс гэр хорооллын 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах болсон байна.