Баян-Өлгийд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Баян-Өлгийд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 23-ны өдрөөс мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Өлгий хотын Засаг даргын захирамжаар 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал  түр мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан аж.

Сүүлийн үед замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл хүндэрч байгаа тул замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй зөрчил, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан нь энэ юм байна.