Хятадууд "Тамгагүй төр" жүжгийг Өвөрмонголд тоглуулаагүй талаар дэлхийн алдарт театрын урлагийг мэдээлдэг телаграф сайт мэдээлжээ

Хятадууд "Тамгагүй төр" жүжгийг Өвөрмонголд тоглуулаагүй талаар дэлхийн алдарт театрын урлагийг мэдээлдэг телаграф сайт мэдээлжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт энэ сарын 19-21 /2023.09.19-23/-ны өдрүүдэд гурван хоног тоглогдохоор болж, зар сурталчилгаагаа явуулаад байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглуулалгүй, уран бүтээлчдийг нь шөнө дөлөөр нутаг буцаасан байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл энэ талаар дэлхийн хамгийн шилдэг театрын жүжиг, жүжигчид, шоуны талаарх мэдээллийг нийтэлдэг Телаграф сайт аравдугаар сарын 3-ны өдөр онцолсон байна. 

Тус сайтад "Монгол хаан нэрт жүжгийг есдүгээр сарын 19-нд Өвөрмонголын Хөх хотод зөвшөөрлөө аваад тоглох гэж байхад Хятад Улсын эрх баригчид хориглон буцаасан байна. Энэ нь Монгол угсаатны хооронд салан тусгаарлах үзлийг төрүүлсэн Хятадын бодлого байх магадлалтай. Энэхүү жүжигт арван гуравдугаар зуунд дэлхийн талыг туулсан Чингис хаан агуу удирдагчдын өмнөх Хүннүгийн үеийн Арчуг хааны дүрээр улс гүрний үнэт зүйлсийг  үзэгчдэд харуулдаг аж. Монгол хааны туурай Лондонгийн Колизей театрын тайзнаа давхихыг хүлээж байгаа үзэгчид олон байгаа байх" гэжээ.