Байшин шатаж, ах дүү хоёр амь насаа алджээ

Байшин шатаж, ах дүү хоёр амь насаа алджээ

Орхон аймагт нэгдүгээр сарын 6-ны өдөр байшин шатаж, ах дүү хоёр шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 41-р гудамжинд иргэн Б-ийн эзэмшил бүхий 4х6 хэмжээтэй байшин шатсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Ийнхүү Гал түймэр унтраах, аврах 81-р ангийн зургаан албан хаагч хэргийн газарт шуурхай хүрч ажиллаж, хоёр цагийн дотор галыг бүрэн унтраажээ.

Түймрийн улмаас тус сумын харьяат иргэн У /46 настай, эр/, И /40 настай, эр/ нар нас барсан учир цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.