Сингапурт гурван настай монгол хүү машинд дайруулж хүнд бэртжээ

Сингапурт гурван настай монгол хүү машинд дайруулж хүнд бэртжээ

Сингапур улсад Монгол гэр бүлийн гурван настай хүү машинд дайруулан хүнд бэртсэн байна. Хүүгийн яс хугарч, уушиг нь гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмнэлэгт анх очсон өдрөөс хойш хүүгийн бие дээрдэж буй бөгөөд эцэг, эхэд нь Сингапур дахь Монголын Элчин сайдын яамнаас тусламж үзүүлжээ.

Хамгийн ноцтой нь хүүг дайрсан жолооч хуулийн хариуцлага хүлээхгүй мөн эмчилгээний зардал ч өгөхгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Монголын Элчин сайдын яамнаас тус гэр бүлд бүхий л талаар тусалж, дэмжиж асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа юм байна.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө