Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хоёрдугаар сарын 15-наас эхлэн гамшгийн улбар шар түвшинд шилжсэн. Энэ хүрээнд төрийн бүх шатны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш ажиллаж байна. Монгол орны газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй төмөр буюу шилэн зуд 23 суманд, цагаан зуд 90 суманд, зудархуу байдал 84 суманд нүүрлээд байна. Малчдад хэрэгтэй өвс, тэжээлийг байдал хүндэрсэн аймаг, сумдууд руу хүргүүлээд эхэлсэн байгаа. Малын хорогдлыг дагаад гоц халдварт өвчнүүд болох шүлхий, мялзан, товруутах зэрэг өвчин тархах эрсдэлүүд үүссэн.
ВИДЕО:
Цас шуурга, аюулт үзэгдлээс шалтгаалсан нөхцөл байдлуудаас хүний амь насыг авран хамгаалах, буянт мал сүргээ аль болох хорогдож үрэгдэхгүй байх талаас нь ажиллах ёстой. Нөгөө талаас манай улсын эдийн засаг, ХАА-н салбарын хувь заяатай шууд холбоотой, нийт монголын ард түмний амжиргаа, идэш ууш, хүнстэй холбоотой асуудал яригдаж байна. Тиймээс энэ зуд, гамшгийн дараа эдийн засаг, мал аж ахуй айл өрхийнхөө амьдралыг нөхөн сэргээх, хэвийн болгох тал дээр нарийвчилсан төлөвлөгөөт арга хэмжээг авах хэрэгтэй. Уламжлалт мал ахуйгаа авч үлдэж, өв соёлоо тээж яваа малчид иргэдийнхээ амжиргаа, арга барилыг өөрчлөхөд засаг төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан “Хот айл” төслийг Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэнэ. Мөн малчдын цас, хунгарт дарагдсан өвөлжөө, хашааг цэвэрлэх ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар энэ чиглэлээр 480 гаруй машин техник, 6000 гаруй тн шатахуун зарцуулагдаад байна" гэж мэдээллээ.