Бангладешт ресторанд хий алдагдсаны улмаас гал гарч, 43 хүн амиа алджээ

Бангладешт ресторанд хий алдагдсаны улмаас гал гарч, 43 хүн амиа алджээ

Бангладешийн нийслэл Дака хотод өнгөрсөн пүрэв гарагийн орой зургаан давхар байшинд гал гарч, 43 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Уг гал ресторанаас эхлэн гарсан бөгөөд хамгийн багадаа 43 хүн нас барж, 22 хүн түлэгдэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гал унтраах 13 анги хоёр цагийн турш ажилласны эцэст галыг бүрэн унтраажээ. Бангладешийн Гал түймрийн алба, Иргэний хамгаалалтын дарга, бригадын генерал Майн Уддин хэлэхдээ, "уг галыг хий алдагдсанаас эсвэл зуухнаас үүдэлтэй байж магадгүй" гэжээ.

Хүн ам шигүү суурьшсан Дака хотод гал түймэр гарах нь элбэг бөгөөд тус хотод аюулгүй байдлын зохих арга хэмжээ авалгүйгээр баригдсан шинэ барилгууд ихэссэнээс хийн баллон, агааржуулагч, цахилгааны утаснаас болж гал гардаг байна.

Эх сурвалж: CNN