Радар илрүүлэгч А-50 загварын Оросын онгоцнууд сүйрснээр тус улс сүүлийн хоногуудад ихээхэн хохирол амсжээ

Радар илрүүлэгч А-50 загварын Оросын онгоцнууд сүйрснээр тус улс сүүлийн хоногуудад ихээхэн хохирол амсжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд ОХУ-ын  А-50 радар илрүүлэгч онгоцыг Азовын тэнгисийн ойролцоо, фронтын шугамаас 250 километрын зайд нислэг үйлдэж байхад нь буудаж унагасан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүд гарсан.

Урьдчилсан мэдээллээр А-50 онгоц Краснодарын хязгаар дахь Трудовая Армений фермийн талбайд унаж, гал гарсан ба галыг унтраахад 40 хүн, 14 техник хэрэгсэл оролцсон талаар мэдээлж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын онгоцууд Украйны цохилтонд өртөж хэд хэдээрээ сүйрч байгаа талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн бөгөөд энэ талаар Украйны Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнат “ОХУ-ын “А-50” онгоц дөрөв дэхь өдрөө нислэг үйлдсэнгүй. Энэ нь тус улсын байлдааны онгоцуудыг устгахад маш сайнаар нөлөөлж байна гэж мэдэгджээ.

ОХУ Украйны радарын станцууд болон агаарын довтолгооноос хамгаалах пуужингуудын хөдөлгөөнийг А-50 онгоцныхоо тусламжтайгаар илрүүлдэг мөн өөрсдийн пуужингаа А-50-н тусламжтайгаар байнд нь чиглүүлдэг байжээ. Гэвч тус онгоцууд сүйрсний улмаас ОХУ-ын байлдааны онгоцууд дээрх чадвараа алдаж хаанаас ямар пуужин ирж байгааг мэдэхгүйн улмаас сүүлийн хоногуудад олноороо Украйны цохилтонд өртөөд байгаа юм. “Цэргийн баланс 2022” лавлах номд дурдсанаар дайн эхлэхээс өмнө Орос гурван А-50 онгоцтой байсан бөгөөд одоогийн байдлаар хоёр нь сүйрээд байна.