Монгол, Хятадын хилийн автозамын боомт энэ сарын 25-27-ны өдөр амарна

Монгол, Хятадын хилийн автозамын боомт энэ сарын 25-27-ны өдөр амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Учир нь БНХАУ-ын Сар шинийн баяр энэ сарын 25-27-нд тохиож байна. 
Харин Замын-Үүд төмөр замын боомтоор нэвтрэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй.

БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ АВТО ЗАМЫН БООМТУУД:

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр  

Эдгээр боомт нэгдүгээр сарын 25-27-нд АМАРНА.