Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Булган сүүл мушгижээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Булган сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс найм дахь жилдээ аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг танилцуулав. Судалгаааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сантай хамтран хийжээ.

Энэ жилийн судалгаагаар Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн байна. Харин дараа нь Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин сүүлийн байрт Говь-Алтай, Архангай, Булган аймаг орсон байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн чадавхиар Өмнөговь, Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Дэд бүтцээр Орхон оржээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадварын оноогоо 10 болон гурваа тус, тус нэмэгдүүлжээ. Дархан-Уул аймаг өнгөрсөн жил хоёрт байсан бол өнөө жил дөрөвт эрэмбэлэгдсэн байна.

Нийт аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс хоёр оноогоор буурчээ. Өрсөлдөх чадварын судалгааг гаргахдаа 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө