Дорнод аймаг хилийн боомтоо хаах хүсэлт хүргүүллээ

Дорнод аймаг хилийн боомтоо хаах хүсэлт хүргүүллээ

Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ сарын 24-өөс, харин их дээд сургууль, МСҮТ-ийг энэ сарын 26-аас гуравдугаар сарын 2 хүртэл түр амраах шийдвэр гаргасан.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д коронавирусний халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монгол Улсын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргаад байгаа билээ.

Энэ сарын 24-нд Дорнод аймгийн удирдлагаас өөрсдийн аймагтай залгаа хилийн боомтуудыг хаах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүжээ.

Дорнод аймаг нь ОХУ-тай автозамын Ульхан, төмөр замын Эрээнцав, БНХАУ-тай Хавирга, Баянхошуу, Сүмбэр зэрэг нийт таван боомтоор харилцдаг юм байна.

Н.АНУ