ЭМЯ: 0-5 насны хүүхдээ асарсан аав, ээжид  тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно

ЭМЯ: 0-5 насны хүүхдээ асарсан аав, ээжид тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж Засгийн газрын болон Улсын онцгой комиссын шийдвэрүүд гарсан” гэлээ.