Увс, Ховд руу явах хувийн унааны зардал 30-50 мянган төгрөгөөр нэмэгджээ

Увс, Ховд руу явах хувийн унааны зардал 30-50 мянган төгрөгөөр нэмэгджээ

Коронавирусын халдвараас сэргийлж Засгийн газраас цэцэрлэг, ЕБС, Их, дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон билээ. Удаан хугацааны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хотоос орон нутаг руу зорчих урсгал өчигдрөөс эхлэн эрс нэмэгдсэн байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлтээр автобус гарган явуулж байгаа юм.

Мөн зорчигдын тоо эрс нэмэгдсэнээс үүдэн хот хооронд зорчих нийтийн тээврийн автобусны тасалбар дуусч эхэлжээ.

Автобусанд сууж чадахгүй болсон оюутнууд микро автобус болон хувийн унаагаар зорчиж байна. Гэтэл хувийн унаагаар иргэдэд үйлчилдэг жолооч нар зардлыг хэд дахин нэмж эхэлсэн гэх гомдол, мэдээлэл бидэнд ирлээ.

Тухайлбал Увс, Ховд, Баян-өлгий, Сүхбаатар гэх мэт Улаанбаатар хотоос хол зайтай аймгууд руу явах хувийн автомашины жолоочид 30-50 мянган төгрөгөөр үнээ нэмсэн байна.

Тус аймгуудын цахим сүлжээнд тавигдсан зарын дагуу жолооч нартай холбогдоход Увс аймаг руу явах гурван ч машин, энгийн үеэсээ 20-30 мянган төгрөгөөр үнээ нэмсэн байв. юм. Түүнчлэн Ховд аймаг руу явах нийтийн тээврийн үнэ 70 мянган төгрөг байдаг ч, өнөөдөр, маргаашийн билет дууссан учир, хувийн унаанууд 90-10 мянган төгрөгийн хооронд явна гэж байсан юм.

Халдварт өвчнийг далимдуулан нэг удаагийн маскны үнийг нэмж буй эмийн сангуудыг холбогдох утсанд мэдээллэн хариуцлага тооцох болсон. Тэгвэл энэ мэт иргэдийн айдсаар хөлжиж буй жолооч нарт ч хариуцлага тооцох хэрэгтэй гэх гомдлыг зорчигчид хэлж байна.

Б.САРАНГЭРЭЛ




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө