Иргэд маск авахаар дугаарлаж байна

Иргэд маск авахаар дугаарлаж байна

Дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК ойрын өдрүүдэд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхэгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа. Харин тус компанийн эмийн санд яг одоо иргэд маск авахаар дугаарлан урт дараалал үүсгэсэн бөгөөд нэг хүнд дээд тал нь арав, эм ханган нийлүүлэх төвд зуугаас илүүг зарахгүй байгаа юм байна.

Нийслэлийн ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусаж, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооноос мэдээлсэн.

Иймээс иргэдийг маск олноор авч хурааж, хадгалахгүй байхыг анхааруулж байна.