Төрийн ордонд дэлгэгдсэн "Цагаан сар" үзэсгэлэнг ЗОГСООЖЭЭ

Төрийн ордонд дэлгэгдсэн "Цагаан сар" үзэсгэлэнг ЗОГСООЖЭЭ

Хүнс, хөдөө аж, ахуй хөнгө үйлдвэрийн яамнаас дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор   "Цагаан сар" үзэсгэлэн худалдааг өчигдөр /2020.01.28/ Төрийн ордонд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа Төрийн ордонд хоёр өдрийн турш дэлгэгдэж цаашид яамд болон төрийн байгууллагууд, аймаг орон нутгийн тамгын газруудад  гарч бүтэн сарын туршид үргэлжлэх төлөвлөгөөтэй байжээ. 

Гэтэл олон нийтийг хамарсан коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлж тус үзэсгэлэнг Төрийн ордонд нэг өдөр гаргаад л зогсоосон гэж албаны мэргэжилтэн хэллээ. 

БНХАУ-д дэгдсэн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, материалаа танилцуулах "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа ийнхүү зогссон байна.