Эрээнд байгаа 400 монгол иргэнээ эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэжээ

Эрээнд байгаа 400 монгол иргэнээ эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэжээ

БНХАУ-ын Уханьд гарсан коронавирус өмнөд хөршид төдийгүй цөөнгүй оронд тархаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг амраан, бүх нийтий бүх арга хэмжээг хориглосон. Засгийн газрын шийдвэрээр Монгол, Хятадын боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хязгаарлаад байгаа юм.

БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдарч буй 400 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдний хүсэлтийг Онцгой комисс хэлэлцээд зөвшөөрч, монгл иргэдээ эх оронд нь шилжүүлэн авч ирэх шийдвэр гаргав. Тэгэхийн тулд таван вагон, хоёр автобус гарган, бэлтгэлээ хангажээ.

Одоогоор энэ шийдвэрийг БНХАУ зөвшөөрөөгүй байгаа бөгөөд албан ёсоор зөвшөөрснийх нь дараа энэ ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.