Төрийн ордны “Манай эх орон” түүхэн бүтээлд хадаас зоосон нь өнөөдөр ч байсаар байна

Төрийн ордны “Манай эх орон” түүхэн бүтээлд хадаас зоосон нь өнөөдөр ч байсаар байна

Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор   "Цагаан сар" үзэсгэлэн худалдааг энэ долоо хоногийн Даваа гарагт /2020.01.28/ Төрийн ордонд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа Төрийн ордонд хоёр өдрийн турш дэлгэгдэж цаашид яамд болон төрийн байгууллагууд, аймаг орон нутгийн тамгын газруудад  гарч бүтэн сарын туршид үргэлжлэх төлөвлөгөөтэй байжээ.

Гэтэл олон нийтийг хамарсан коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлж тус үзэсгэлэнг Төрийн ордонд нэг өдөр гаргаад л зогсоосон гэж албаны мэргэжилтэн хэлсэн юм. Тэгвэл үзэсгэлэнгийн үеэр Төрийн ордон дахь түүхэн бүтээл болох гобелен урлалын түүхэн бүтээлд хадаас үзэсгэлэнд оролцогчид хадаас зоож, хувцас өлгөсөн нь олны шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тэгвэл тус урлалд хадаж орхисон “хадаас” одоог хүртэл байгаа нь манай зурагчны дуранд үлджээ.

Учир нь энэхүү "Манай эх орон" 4х20 метр хэмжээтэй туурган хивс нь 1980 оны эхээр зураг, дизайныг Ардын зураач Ц.Гомбосүрэн зурж, УГЗ Д.Цэрэнпилийн удирдлагаар гар урлалын үйлдвэрийн 20 хивсчин хоёр cap гаруй хугацаанд нэхэж урласан бна. Уг бүтээлд БНМАУ-ын социалист нийгмийн бүтээн байгуулалт, сэхээтэн, ажилчин, малчин анги, хүүхэд сурагчид түүнчлэн энх тайван, найрамдлыг дүрсэлжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө