Томуугаар өвчилсөн хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд тав хүртэл хоногийн чөлөө олгоно

Томуугаар өвчилсөн хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд тав хүртэл хоногийн чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно гэсэн мэдээлэл гарсан Засгийн газраас албан ёсоор баталгаажуулж мэдээллээгүй байсан юм. Тэгвэл Засгийн газраас өнөөдөр дээрх шалтгаантай эцэг, эхчүүдэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөж байгаагаа мэдээллээ. Энэ тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 26-нд гарсан юм байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах ажээ.

Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгажээ. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрчээ.