Төрийн золголт, бөхийн барилдаан болон цагаан сарын баярыг нийтээрээ тэмдэглэхэд хязгаарлалт тавилаа

2020-01-30 17:36

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Төрийн болон байгууллага, хамт олны золголтыг хориглолоо

Өнөөдөр коронавирусийн халдварын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар Улсын онцгой комисс хуралдан шийдвэрээ гаргалаа. Халдварт өвчинтэй холбоотойгоор энэ жил Цагаан сарын баярыг хязгаарлах шийдвэр гаргасан.

Уг баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх, байгууллага хамт олны золголт хийхгүй байхыг анхаарууллаа.

Ухань хотод байгаа оюутнуудын хувьд хоёр иргэн буцаж ирэхээс татгалзсан бөгөөд үлдсэн оюутнуудыг авчирхад шаардлагатай бүх бэлтгэл, түүнтэй холбоотой зардлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар ярилцаж шийдвэрлэжээ. Мөн Харилцаа Холбооны Зохицуулах Холбоотой хамтран иргэдэд үнэн, зөв мэдээлэл, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэхээр болжээ.

2020-01-30 14:24

Төрийн золголт, бөхийн барилдаан болон цагаан сарын баярыг нийтээрээ тэмдэглэхэд хязгаарлалт тавилаа

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон орон нутаг, албан байгууллагын золголт хийхгүй, бөхчүүдийг барилдуулахгүй байх тухай чиглэлийг Улсын онцгой комиссыханд өгсөн байна.

Коронавирусийн халдвар одоогоор Монгол Улсад бүртгэгдээгүй ч  Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа гэж албаныхан болон ард иргэд үзэж байна.

Тэгвэл өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна.

Өөр хэлбэл, иргэдийг ах дүүс, төрөл төрөгсөд дундаа цомхон тэмдэглэхийг уриалах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргах юм байна. Албан ёсны шийдвэрийг тун удахгүй гаргана. 

Коронавирустэй холбогдуулж "Цагаан сарын баяр"-т хязгаарлалт хийх нь зөв үү?

Нийт: 0 саналтай




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө