Г.Нямдорж: "Дарга" л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

Г.Нямдорж: "Дарга" л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

“Мунзуй” хочит Г.Нямдорж гэх хүн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай эртнээс холбоотой байж, сайн, муу олон хэрэгт нэр холбогдож явсан гэдгийг хүмүүс мэднэ. Тухайлбал 2013 онд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ” гэх мэдээлэл гарч хариуд нь Н.Номтойбаяр, “Мунзуй хочит Г.Нямдорж нь нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудлыг намжаана гэсэн утга бүхий дарамт үзүүлсэн бөгөөд түүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгсөн” хэмээн мэдээлж байв. Тэдний нэр холбогдож, сөргөлдөж байсан хэрэг үүгээр дуусахгүй. Түүнчлэн энэ жилийн сонгуульд Н.Номтойбаяр нэр дэвших тухай яригдаж эхэлмэгч Г.Нямдорж гэх хүн эрс эсэргүүцэж, олон ч хүн энэ явдлыг анхааралдаа аваад буй. Иймд бид энэ удаа “Мунзуй” хочит Г.Нямдорж гэх хүнийг урьж, өмнө нь үүсэж байсан олон асуудлын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Та ер нь Н.Номтойбаярт их гомдсон хүн үү?

-Бид хоёрын хооронд болоод өнгөрсөн зүйл одоо хамаагүй. Зөндөө л ярьсан. Одоо тэр хүн өөрөө ярих хэрэгтэй. Жишээ нь би өнөөдөр нэр дэвших гээгүй. Н.Номтойбаяр гэх хүнийг л нэр дэвшүүлж болохгүй гэж яриад байгаа юм. Энэ хүн үнэхээр ёс зүйгүй. Хамгийн сүүлд нь өөрөө ёс зүйгүй байдлаас болж ийм байдалд хүрээд их хурлаас бууж байна гэж ярьсан шүү дээ. Үндэсний эвсэл "үндэстнээрээ баяжья" гээд байхаар хөөрхий ард түмэн минь мөнгөтэй болох нь ээ гээд гаргачих гээд байгаа юм шиг байна. Үндэсний эвсэлд хэрвээ иргэд санал өгвөл Н.Номтойбаяр нэгээр гарч ирнэ. Бид арай л гэж муу муухай хүмүүсээсээ салах гэж ядаж байхад дээрээс нь нэмэгдэх гээд байна. Үүнийг болиулахгүй л бол энэ хүн жагсаалтаар гараад л ирнэ. Жагсаалтаар гарч ирэхээр өөрийнх нь дасгалжуулагч Ц.Элбэгдорж гэх хүний бэлтгэсэн улс төрийн хулгайчид бүгд гарч ирнэ.

-Өөрийн чинь хувьд Н.Номтойбаяр болон н.Нямтайшир гэх хүмүүстээ хэсэг хугацаанд их ойр байсан. Энэ айлыг Монголчууд баялаг бүтээдэг өрх гэж үзээд байгаа. Энэ айл ер нь ямархуу айл вэ?

-Энэ айлыг сэтгүүл, сонин гэх зүйлсээр үндэсний баялаг бүтээгч мэтээр яриад байгаа болохоос биш Цагаан суваргын ордыг авахын тулд ямар булхай, луйвар хэрэглэснийг иргэд мэдэхгүй. Нарийн сухайтын нүүрсний ордноос 2 сая долларын хөрөнгө авч Цагаан суваргыг өөрсдийн эзэмшилд авахдаа хэрэглэсэн. Би энэ хүмүүсийн муу юманд их явсан хүн. УИХ-д ийм ёс зүйгүй, мэдлэг боловсролгүй хүнийг оруулж болохгүй. Энэ хүн ЕБС ч төгсөөгүй. Н.Номтойбаяр өмнө нь УИХ-д гараад Цагаан суваргын ордыг хувьдаа авсан байна. Хүмүүс надад “чи болгоомжтой байгаарай” гэж их хэлдэг. Намайг энэ хүмүүс шоронд хийж байгаад н.Амгаланбаяр гэх хүнээр дамжуулан тэр хүний даалгавраар хууль бол юу ч биш гэдгийг мэдрүүлсэн. Монгол улсын зургаан иргэн энэ хүнээс айгаад Францад арван жил болж байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс улс төрөөс явсан нь маш зөв.

-Н.Номтойбаярыг их л эр зоригтой хүн гээд ярих юм байна шүү дээ. Одоо ер нь Н.Номтойбаярын дэргэд үлдсэн хэр олон залуус байгаа бол?

-Байхгүй шүү дээ. Бүх найзууд нь явсан. Энэ хүн хэнтэй ч найзалж чаддаггүй. Найзуудаас нь харин ч би их удсан даа. Энэ хүнд одоо найз нөхөд юу ч хэрэггүй. Харин олсон хэдэн цаасаа яаж өсгөх үү, ямар аргаар ахиад орд авах вэ гэсэн санаа агуулж л ордон руу орох гээд байгаа юм. Ханавал ханахаар л боллоо шүү дээ. Зүгээр бизнесээ хийгээд л явж байвал энэ хүний тухай хэн ярьдаг юм.

-Та болон Н.Номтойбаяр хоёрын хооронд хүмүүжлийн хэр их ялгаа байгаа бол?

-Би чинь арван жил сургуульд сурч, багш нартаа загнуулж хүмүүжсэн хүн. Тэр хүний хувьд урьд нь улс төрд байхдаа намайг нэг эрүүгийн гэмт хэрэгтэн намайг ирж дарамтлах гээд байдаг гэж байна лээ. Тэр хүн арван жилийн ч боловсролгүй хүн байж намайг ёс зүйгүй гэж ярьж болохгүй. Н.Номтойбаяр УИХ-д орох болтол нэр төрийг нь хамгийн их унагадаг найз нь би байжээ. Тэгээд цагдаа сэргийлэхээс намайг шалгаад нэг л биш болоод ирэхээр нь би зугтаад Солонгос явсан. Гэтэл тэр бүхнийг Н.Номтойбаяр хийгээд байсан байгаа юм.  Өөрийнхөө эрх ашгийн төлөө найз нөхдөө хүртэл жийдэг гэдгийг л залуучуудад хэлж ойлгуулах хэрэгтэй.

-Энэ хүн төрийн сайд хийлээ. Улс төрд ажиллалаа. Хүмүүс их мундаг гэж хараад байх шиг байна. Энэ хүн өөрийнхөө хүчээр явж байгаа хүн үү?

-Н.Номтойбаяр Монголын дархан цаазат маш олон газруудыг мөнгөөр зодож эзэмшилдээ авсан. Энэ хүний аав ээж нь мөнгөөр энэ хүнийг УИХ-д оруулж, сайд болгосон. Гэтэл ханалгүй төрөөс ахиад зургаан тэрбум төгрөгийг аваад шоронд суусан байгаа. МАК-ийн ажилчид намайг ярилцлага өгсний дараа бүгд муулж орж ирнэ. Дээрээс нь тэгж шаарддаг юм гэсэн. Энэ хүн өөрөө ХНХ-ийн сайд байсан. Гэтэл одоо Монголын алт компанид яагаад үйлдвэрчний эвлэл гэж байхгүй байгаа юм. Үйлдвэрчний эвлэл байгуулж, залуус дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй.