Нийслэлд шинэ технологи бүхий давхар автомашины зогсоол байгуулах талаар хэлэлцэж байна

Нийслэлд шинэ технологи бүхий давхар автомашины зогсоол байгуулах талаар хэлэлцэж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг хурлын үеэр байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийг танилцууллаа.

Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын хамгийн том давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд төхөөрөмж бүхий автоматчилагдсан давхар авто зогсоолыг байгуулах шаардлагатай 84 байршил байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, авто зогсоол байгуулах төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлэн тооцоо, судалгаагаа илүү нягтлан дахин зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.