Ухань хотод хайртай хүмүүсийнхээ үхлийг харж буй залуусын өдрийн тэмдэглэл

Ухань хотод хайртай хүмүүсийнхээ үхлийг харж буй залуусын өдрийн тэмдэглэл

БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн коронавирусийн улмаас дотны хүмүүсээ алдаж буй хоёр залуу өдрийн тэмдэглэлийн хэсгээсээ дэлхий нийтэд хуваалцжээ. Өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 15-ны өдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 2169-өөр нэмэгдэж 69,269-д хүрлээ. Мөн нас барсан хүний тоо 143-аар нэмэгдэж 1669-д хүрчээ. Эдгэрсэн хүний ч мөн адил нэмэгдэж өнөөдрийн байдлаар 9,660-д хүрсэн байна.

Сяо Хуанг 26 настай

“Өвөө минь нас барахаасаа гурван цагийн өмнө эмнэлгийн ортой болсон.

...БНХАУ-ын Хубэй мужид нууцлаг шинэ вирус гарч эхэлснээс хэдэн долоо хоногийн дараа тэндхийн эрх баригчид хүмүүст мэдээллэв. Энэ нь өвчтнүүдийн тоог ихээхэн нэмэгдэхэд хүргэсэн ба одоогоор эмч нар зөвхөн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг бус, эмнэлэгт оношлогдсон өвчтнүүдийг тоолж байгаа юм.

Гэвч эхний өдрүүдэд Ухань хотод вирус хурдан тархаж, эмнэлгийн орны хомсдол үүссэн ба зарим хүмүүс шаардлагатай эмчилгээгээ авч чадаагүй гэсэн үг юм.

Миний эцэг эх намайг хүүхэд байхад нас барсан. Ингээд би өвөө, эмээ дээрээ өссөн юм. Миний хүсдэг зүйл бол эмээ, өвөөгөө асарч тэтгэн, тэдэнтэйгээ аз жаргалтай урт удаан амьдрах байв. Мэдээж надад эмээ, өвөө хоёроос минь өөр дотны хүмүүс үгүй билээ. Гэтэл өвчин гарсанаас хойш тун удалгүй өвөө минь коронавирусийн улмаас нас барсан бөгөөд одоо эмээ минь хүнд байдалд байгаа юм...

Хуангийн эмээ, өвөө нь нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн амьсгалын замын шинж тэмдэгтэй болжээ. Уханьд нийтийн тээвэр зогссон тул тэд нэгдүгээр сарын 29-нд эмнэлэгт хэвтсэн байна. Гэхдээ эмнэлэг дүүрэн өвчтөнтэй тул хоосон оргүй байв. Өвөө, эмээ нь халуурч, амьсгалахад хэцүү байсан боловч коридорт л суудал авч байв. Тэрбээр эмнэлгийн ажилтнуудаас гуйж урт сандал, эвхдэг ортой болов.

Хуанг өдрийн тэмдэглэлдээ "Хараач эмч, сувилагч  нар байхгүй байна. Эмчгүй эмнэлэг бол оршуулгын газартай адил юм" хэмээн бичжээ.

Өвөө нь нас барахаас өмнөх шөнө Хуанг өвөө,  эмээгийнхээ хамт коридорт сууж байв. Өвөө нь нас барахаас гурван цагийн өмнө л сул ор олджээ. Хуанг хамгийн сүүлийн минут хүртэл өвөөгийнхөө орны дэргэд байжээ. Тэрбээр Твиттертэй төстэй Хятадын платформ Вэйбо дээр "Өвөө амар тайван байгаарай. Тэнгэрт өвдөлт байхгүй" гэж нийтэлжээ.

Одоогоор эмээ нь эмнэлэгт амьдрахын төлөө тэмцэж байгаа бөгөөд түүнд аль болох их цаг зарцуулахыг хүсдэг тухайгаа Сяо Хуанг бичиж үлдээжээ.

...Үр дүнтэй эм байхгүй. Бидэнд зөвхөн итгэл найдвар л байна. Хувь заяа л бүхнийг шийдэх байх...

Да Чун 22 настай

Тэр цусаар ханиалгаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл би итгэлгүй хэвээр байна

Нэгдүгээр сарын эхээр Да Чун-ий ээж халуурч байв. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш гэж бодоод нэг их түгшсэнгүй. Тэд 11 сая орчим хүн амтай хотод чимээгүй тархаж байсан нууцлаг өвчний талаар огт сонсоогүй байв.Эмнэлэгт очиж тариа хийлгэж байсан ч халууралт нь долоо хоногийн турш буурсангүй. Нэгдүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын  эрх баригчид коронавирус нь хүнээс хүнд дамждаг болохыг хүлээн зөвшөөрч, ээжийгээ өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст зориулагдсан амбулаторийн эмнэлэгт хүргэв.

Цээжний зураг, цусны шинжилгээний үр дүнг үзсний дараа эмч нар ээжийг нь коронавирусаар халдварласан гэдгийг хэлжээ.

Үүний дараа илүү муу мэдээ ирэв. Эмч нар 53 настай ээжийнх нь оношийг батлахад зайлшгүй шаардлагатай шинжилгээний иж бүрэн техник байхгүй тул эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй гэж хэлжээ. Энэ төхөөрөмжийг зөвхөн нэгдүгээр сарын сүүлээр томилогдсон найман эмнэлэгт л байрлуулах болсныг дуулгажээ.

Дүү нь эмнэлгүүдэд сул ор байгаа эсэхийг шалгахаар өдөр бүр явдаг байжээ. Энэ үеэр өвчтөнүүдийн шинжилгээ хийлгэдэг эсвэл хэвтэхээс ордог өмнө ажиглалтын өрөөнүүдийн дундуур өнгөрч байхдаа "эмнэлгийн ажилтнууд цогцсыг ямар нэгэн зүйлд боогоод авч явж” байгааг харжээ.

Нэгдүгээр сарын 29-нд ээж нь эмнэлэгт хэвтсэн боловч ямар ч эмчилгээ аваагүй бөгөөд эмнэлэгт хэвтсэн эхний өдрүүдэд эмнэлэг нь хангалттай тоног төхөөрөмжгүй байв.

...Ээжийн биеийн байдал улам муудсаар байна. Тэр цусаар ханиалгаж эхлэсэн. Бас түүний шээс цустай гарч байна. Би үнэхээр айж байна. Бидэнд туслаач...

Энэ бол Ухань мужид амьдардаг, хайртай хүмүүсийнхээ үхлийг харж шаналж буй мянга мянга залуусын зөвхөн хоёрынх нь л жишээ билээ. Халдвар авсан өвчтөнүүдийн гэр бүлд зориулагдсан WeChat мессежний програм дээр 200 гаруй гишүүдтэй чат бүлэгт үүнтэй ижил төстэй түүхүүдийг олон хүмүүс хуваалцжээ.

                                                                                                                                     Эх сурвалж: BBC