Сагсан бөмбөгийн ДАШТ-д монгол шүүгч Б.Бурмаа ажиллахаар FIBA-гаас томилогджээ

Сагсан бөмбөгийн ДАШТ-д монгол шүүгч Б.Бурмаа ажиллахаар FIBA-гаас томилогджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа FIBA 3х3  23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Cүхбаатарын талбайд өнөөдөр эхэлнэ.

Тэмцээн энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд уг тэмцээн дээр Олон улсын шүүгч Б.Бурмаа ажиллахаар FIBA-гаас томилогджээ. Тэрээр сагсан бөмбөгийн ДАШТ-ийг дэнслэх анхны Монгол Улсын шүүгч болж байна. Өнөөдрийн тэмцээн 10.00-14.20 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.